Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.04.04/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

10.00 цагт: Нийсэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал болно.

10.00 цагт ШУТИС-ийн номын санд: Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан “Зөв хооллолт-Эрүүл мэндэд” уулзалт сургалт болно. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн судлаач, эрдэмтэн, багш нар монголчуудын хооллолт, эрүүл мэнд дэх нөлөөллийн судалгааны үр дүнг танилцуулна.

10.00-16.00 цагт Оросын соёл, шинжлэх ухааны төвд: “Барилгын салбарын сэргэлт” чуулга уулзалт болно.

11.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Азийн хөгжлийн банк (АХБ) "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулна.

11.00 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс үйл ажиллагаа болон “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлнэ.

13.00-17.00 цагт МҮЭ-үүдийн Соёлын төв ордонд: “ХАБ, эрүүл ахуйн сарын аян"-ы нээлт болно. Энэ жилийн аяныг “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор тэмдэглэж байна.

14.00 цагт “Нью Стар” студийн байранд: “Айзам-2” хамтлагийн “Зүрх сэтгэлийн минь дуунууд” тоглолтын талаар хэвлэлийн хурал болно.

"Улаан гэр" галерейд: Баримтат гэрэл зургийн "Шинэ бүтээл-Хүмүүс" үзэсгэлэн гарч байна. “Ц.Батзориг сан”-гийн 10 жилийн ойг угтан энэ сард хоёр үзэсгэлэн зохион байгуулж байна. Эхнийх болох "Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнд 350 гаруй гэрэл зургаас 30 гэрэл зураг дэлгэжээ.

Өнөөдөр багавтар үүлтэй, 0-2 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 0-2 хэмийн хүйтэн байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.