Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.03.27/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

08:30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: Бүжгийн спорт, нийтийн цэнгээнт бүжгийг хөгжүүлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүн домог” бүжгийн их наадмыг зохион байгуулна.

11:00 цагт Төрийн ордонд: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн ажиллагаа” хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст: Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл өгнө.

12:00 цагт “One Event Hall”-д: Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэг болно. Энэ удаад УИХ-ын гишүүд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ЭМДЕГ, Эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭ, эмч нарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзана.

14:00 цагт БШУЯ-нд:1000 инженер төслийн энэ жил явах оюутнуудын батламж гардуулах ёслол болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 8-10 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 8-10 хэмийн дулаан байна
 
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.