/2023.03.24/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар танилцууллаа.
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр үе шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгаж, 3949 мэдэгдлийг хүргүүлээд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн гадна зар сурталчилгааны 496 байгууламж байна гэлээ.