Л.Оюун-Эрдэнэ: АН-ын хоёр ерөнхийлөгчийн зуурсан бантанг цэгцлэх гэж үйлээ үзэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: АН-ын хоёр ерөнхийлөгчийн зуурсан бантанг цэгцлэх гэж үйлээ үзэж байна

/2023.03.24/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Т.Аюурсайханыг Засгийн газрын сайдаас чөлөөлсөн захирамжийг танилцууллаа.

Энэ үеэр тэрээр УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм. УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Та нар бол олонх. 7,8 жил төрийн эрхийг барьж байна. Олонх учраас та нар өөрсдөө одоо болоод буй асуудлуудаа шийд. Т.Аюурсайхан сайд чөлөөлөгдөх өргөдлөө хэнд гаргасан юм бэ. Энэ асуудалд та нар тайлбар өгсөнгүй хэмээн асуулаа.

Үүний хариуд Ерөнхий сайд:

-Нүүрсний хулгайн хэрэг зөвхөн Засгийн газар, Парламенттэй холбоотой биш шүү. Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Оюутолгой зэрэг олон асуудлууд чинь Ардчилсан намаас сонгогдсон хоёр Ерөнхийлөгчтэй холбоотой.

Тодруулбал, Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн хоёр нөхөртэй холбоотой. Энэ зуурсан бантанг чинь л буцааж цэгцлэх гээд үйлээ үзэж байна. Тэгэхээр үүн дээр улс төржөөд хэрэггүй. Тулгамдсан асуудлуудаа шийдээд явах нь зүйтэй.Тэр их материалууд Хөгжлийн банкнаас авахуулаад ил болж байна. Бусад нүүрстэй холбоотой асуудлууд удахгүй сонсголоор орох гэж байна. Түүн дээр бүх зүйл ил тод болоод ирнэ. Тэр үед иргэд өөрсдийнхөө дүгнэлтийг гаргах байх гэв.

Сурагчдын амралт нэг долоо хоног үргэлжилнэ
Сурагчдын амралт нэг долоо хоног үргэлжилнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.