ШУУД: “Цэнхэр алт“ усны салбарын үндэсний чуулган болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: “Цэнхэр алт“ усны салбарын үндэсний чуулган болж байна

Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган болно

/2023.03.24/: Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая уриан дор "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган болж байна.

Уг чуулган нь Монгол Улсын хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцөө хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Чуулганаар:

  • Усны салбарын тулгамдсан асуудлууд,
  • Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл,
  • Ус ба тогтвортой хөгжил зэрэг сэдвүүд.

Мөн Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь Компакт гэрээ:

  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд
  • Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,
  • ойн сан бүхий газрын хамгаалалт ба уул уурхай зэрэг сэдвүүдээр илтгэл өрнүүлэх юм.

Франц тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийн төслийг баталлаа
Франц тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийн төслийг баталлаа
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.