/2023.03.15/: 2022 онд Хятад Улс нийт 3 сая 83 мянган га талбайг ойжуулснаар энэ салбарт шинэ амжилт тогтоолоо гэж Хятадын Ногоон байгууламжийн улсын хорооноос өнгөрсөн ням гарагт мэдээллээ.
Олон арван жилийн ойжуулалтын үр дүнд Хятад Улс ой модоор бүрхэгдсэн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна.
1980-аад онд ой модоор бүрхсэн талбай нийт газар нутгийн 12 хувийг эзэлж байсан бол 2022 онд 24 хувьд хүрч хоёр дахин нэмэгджээ.
Энэ жил гуравдугаар сарын 12-нд Хятад Улс 45 дахь удаагаа үндэсний мод тарих өдрийг тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: MNCCTV
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.