/2023.02.28/: Европын "Wizz Air" компани тус улсад өрнөж буй үйл явдлуудаас шалтгаалан Молдавын нийслэл Кишинев руу хийх бүх нислэгээ гуравдугаар сарын 14-нөөс эхлэн зогсоож байгаа талаар мэдэгдэв.
Молдавын Ерөнхийлөгч Майя Санду "ОХУ Украинд явуулж байгаатай ижил төрлийн ажиллагааг Молдавт хийж байна. Манай улсад улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд хорлон сүйтгэгчидийг ашиглаж байна" гэж буруутгасны дараа хурцадмал байдал нэмэгдсээр байна.
Эх сурвалж: CNN