/2023.01.02/ Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж буй.
Энэ хүрээнд БНХАУ-аас авч буй 100 автобус Эрээний хил дээр ирсэн байна. Хэрэв гааль дээр ямар нэг асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, энэ сарын 15-наас үйлчилгээнд явуулж эхлэх аж.
Харин үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.
Энэ онд нийтийн тээврийг сайжруулах, парк шинэчлэл, паркийн бүтээн байгуулалтад зориулж, улсын төсөвт 340 тэрбум төгрөгийг тусгажээ.
100 автобус Эрээний хил дээр иржээ. Гааль дээр асуудал үүсэхгүй бол 2023.01.10-нд Улаанбаатар хотод ирнэ. 2023.01.15-наас үйлчилгээнд явж эхэлнэ гэж төлөвлөжээ. Үлдсэн 124 автобусыг 2-р сард багтааж оруулж ирнэ гэж төлөвлөж байна pic.twitter.com/bfnCenwfIZ
— Н.Сугар (@Sugar_n11) January 2, 2023