“Цэцээ гүн“ рүү алхах гэж яваад төөрч амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэцээ гүн“ рүү алхах гэж яваад төөрч амиа алджээ

/2023.01.02/: Иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон байна.

Энэ тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн бөгөөд дуудлагын дагуу тухайн 2 иргэний байршлыг “What3words” аппликэйшнээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн 2 иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г 37 настай, эрэгтэй нь өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн байсан бөгөөд иргэн Э.Одбаяр 37 настай, эрэгтэйн цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 130 мянган төгрөгөөр нэмэгдлээ
Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 130 мянган төгрөгөөр нэмэгдлээ
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.