Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 130 мянган төгрөгөөр нэмэгдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 130 мянган төгрөгөөр нэмэгдлээ

/2023.01.02/: Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр 2023 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 000 төгрөгөөр тогтоох шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ажлын нэг цагийн хөлсийг 3273 төгрөг болголоо.

Ингэснээр өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг байснаас 130 000 төгрөгөөр нэмэгдэж ийнхүү 550 мянган төгрөг боллоо. Ийнхүү нэмэгдсэнээр өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгийн цалин авдаг байсан 73 мянган хүний цалин 550 000 төгрөг болон нэмэгдэж байна.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.