Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

/2022.12.29/: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн энэ өдөр Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Хархорум хот байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: ЗГ

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор шагналаа
УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор шагналаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.