Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Засгийн газарт танилцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Засгийн газарт танилцуулна

Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхантай өнөөдөр хуралдлаа.

May be an image of 3 people, people sitting, people standing, suit and indoor

Тус зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгосон байдаг. Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой хэмээн гарсан. Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтлоо.

Эх сурвалж: ШСАА

АТГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой бүх мэдээллийг ил болголоо
АТГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой бүх мэдээллийг ил болголоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.