10 сантиметрийн нарийвчлал бүхий супер GPS системийг хөгжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 сантиметрийн нарийвчлал бүхий супер GPS системийг хөгжүүлжээ

A navigation system with 10 centimeter accuracy

Өнөө цагт бидний амьдралыг GPS буюу байршил тогтоох системгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Гэвч Global Positioning System (GPS) -ийн байршил тодорхойлогч нь хот суурин газарт бага зэрэг алдаатай заах тохиолдол цөөнгүй. Тэгвэл энэ системээс илүү найдвартай, 10 сантиметрийн нарийвчлал бүхий шинэ байршил мэдрэх систем бүтээснээ Голландын эрдэмтэд зарлалаа.

Delft University of Technology, Vrije Universiteit Amsterdam болон VSL их сургуулийн судлаачдын хөгжүүлсэн энэ шинэ систем нь хот суурин газрын нөхцөлд илүү сайн ажиллах бөгөөд хөдөлгөөнт холбооны дэд бүтэц дээр суурилан ажиллах юм. Тэд энэ шинэ бүтээлийнхээ талаар Nature сэтгүүлийн 11 дүгээр сарын 16-ны дугаарт нийтлүүлжээ.

GPS, Galileo ба Хятадын Beidou зэрэг хиймэл дагуулаас байршил тогтоох системүүд хөгжлийнхөө дээд шатанд гарч, нарийвчлал нь сантиметрийн түвшинд хүрээд байгаа гэдгийг судалгааны багийн ахлагч, Delft Их сургуулийн навигацийн инженер Кристиан Тайбериус онцлон тэмдэглэсэн юм.

SuperGPS

Гэвч хиймэл дагуулын дохиог хот доторх байшин барилга болон бусад обьектууд таглаж, сарниулах үед алдаа гарч, байршлыг буруу тогтоох явдал гардаг гэдгийг ч мөн тэр дурдсан байна. Мөн байршил тогтоогч хиймэл дагуулуудын дохиог зориуд сарниулах, өөр байршил буюу өөр биет болгон хувиргаж хуурах зэрэг халдлагад өртөх эрсдэлтэй тул эрдэмтэд байршил тогтоох өөр орлуулах системийн эрэлд гарсан байдаг.

SuperGPS нэртэй төслийн багийнхан GPS-ээс илүү найдвартай байршил тогтоогч систем хөгжүүлэхдээ хиймэл дагуулын оронд харилцаа холбооны сүлжээг ашиглахаар шийдсэн талаараа ярихдаа Амстердамын Врийе их сургуулийн оптик цагийн мэргэжилтэн, судалгааны багийн гишүүн Ероен Көөлэмэй “Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт инновациудын тусламжтайгаар харилцаа холбооны сүлжээг байршил тогтоох зорилгоор ашиглаж чадвал бид GPS-с хараат байхаа болино. Энэ шинэ систем нь хөдөлгөөнт интернэт болон WiFi сүлжээтэй адил тасралтгүй холболттой байхаас гадна GPS системтэй нэгэн адил байршлын нарийвчлалтай байх боломжтой” гэжээ.

More Accurate Than GPS: New Navigation System With 10 Centimeter Accuracy

Түүний дурдсан дэвшилтэт инновациудын нэг нь гар утасны сүлжээг атомын цагтай холбох бөгөөд ингэснээр байршлын мэдээллийг наносекундын нарийвчлалтай дамжуулах боломж бүрдэх юм. GPS системийн хиймэл дагуулууд нь дэлхийн бүх цагийг секундын алдаа мадаггүй ажиллуулахад тусалдаг атомын цагаар тоноглогдсон байдаг ба энэ нарийвчлалыг алдаагүй дамжуулахад гар утасны шилэн кабелийн сүлжээ нь дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх юм.

Голландын стандарт хэмжилзүйн төвийн мэргэжилтэн Эрик Дьерикс энэ талаар ярихдаа “Атомын цагийг орон даяар алдаагүй дамжуулахад гар утасны сүлжээний шилэн кабелийг хэрхэн ашиглах талаар бид өмнө нь судалж байсан. Ингэж чадвал бид орон даяар нэгэн зэрэг ажиллах олон тооны атомын цагтай болохоос гадна сүлжээний антеннуудыг ашиглан, байршлын мэдээллийг агшин зуурт дамжуулах боломжтой болж байгаа. Үүн дээр нэмээд бидний хөгжүүлж байгаа Hybrid optic-wireless системийг давхар ашиглах юм бол хэн ч өөрийн
байгаа газраасаа атомын цаг руу хандах эрхтэй болж, секундыг тэрбум хуваасны нарийвчлалтайгаар байршлаа дамжуулах боломж бий болно” гэжээ.

Мөн тус судалгааны багийн хөгжүүлсэн систем нь өдөр тутам харилцаа холбоонд ашигладгаас илүү өргөн зурвасын радио дохио ашиглах юм. Энгийн радио дохио нь байшин барилгын хананд ойн сарниж, байршил тогтоох төхөөрөмжүүдийг будлиулдаг бол өргөн зурвасын радио дохио нь ойсон дохиог тусад нь ялгаж, байршлыг алдаагүй тогтооход тусалдаг ажээ.

Эх сурвалж: scitechdaily

“Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй, түүнтэй нэг ч удаа уулзаагүй“
“Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй, түүнтэй нэг ч удаа уулзаагүй“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.