Судсан дотуурх мэс заслын мэргэшлийн баг Дорнод аймагт ажиллажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Судсан дотуурх мэс заслын мэргэшлийн баг Дорнод аймагт ажиллажээ

/2022.11.16/: 2022 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улсын I, II, III төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй судсан дотуурх мэс заслын мэргэшлийн үндэсний баг Дорнод аймгийн БОЭТ-д томилолтоор ажиллажээ.

Үндэсний багийг Дорнод аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Эрүүл мэндийн газар болон БОЭТ-ийн дарга тэргүүтэй Дорнод аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Дорнод болон зүүн бүсийн хэмжээнд хийгдэж болох эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинэ технологийн оношилгоо эмчилгээний талаар санал солилцсон байна.

Үндэсний баг бүрэлдэхүүн тус аймгийн БОЭТ-д төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн аппаратын бүрэн ажиллагааг шалган танилцахын зэрэгцээ элэгний HCC хавдартай таван тохиолдолд хавдрын судсыг бөглөх эмчилгээг, зургаан тохиолдолд зүрхний титэм судасны катетерт оношилгоо, архаг шигдээстэй хоёр тохиолдолд титэм судасны нарийслыг тэлэх судсан дотуурх стент ангиопласти мэс засал эмчилгээг хийжээ.

Мөн тархины судасны эмгэгтэй болон тархины цус харвалтын оноштой нийт 30 өвчтөнд үзлэг зөвлөгөө өгснөөс тархины судасны цүлхэнтэй дөрөв, судасны бөглөрөлтэй хоёр, тархины мэс заслын дараах хяналтын хоёр, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй хоёр тохиолдол, нийт 13 тохиолдолд тархины судсан дотуурх катетерт ангиографийн оношилгоо хийн, газар дээр нь тусламж үзүүлжээ.

Мөн төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн Дорнод аймгийн БОЭТ болон Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд судсан дотуурх мэс заслын чиглэлүүдээр лекц уншиж, тулгамдаж буй асуудлаар ярилцлага хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эх сурвалж: ЭМЯ

ЗГ: З.Мэндсайханыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо
ЗГ: З.Мэндсайханыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо
 
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.