“Монгол иргэд казино тоглохгүй гэж хуульчилсан, мөн маш цөөхөн тоогоор лиценз олгоно“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол иргэд казино тоглохгүй гэж хуульчилсан, мөн маш цөөхөн тоогоор лиценз олгоно“

/2022.11.16/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Би энэ жил Казиногийн хуулийн талаар маш олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бид энэ хуулийн төслийн хүрээнд маш олон удаагийн хэлэлцүүлэг хийж, Аялал жуулчлалын хуулийг дагасан багц хууль байдлаар өргөн барихаар төлөвлөж байна.

Хуулиар Монголчууд казино тоглохыг хориглосон. Мөн маш цөөхөн тоогоор лиценз олгоно. Олгохдоо зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бодит бүтээн байгуулалт хийх, хөрөнгө оруулалтын дүнг харгалзаж үзнэ. Удахгүй Аялал жуулчлалын тухай хуультай хамт Морин бооцоот уралдааны хууль, Төлбөрт таавар тоглоомын хууль, Казиногийн хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Ирэх жилийг "Монгол Улсад зочлох жил" болгож зарласан. Тиймээс үүнтэй холбогдуулан дээрх хуулиудыг энэ онд хэлэлцэх эсэхийг шийднэ гэлээ.

ОХУ-ын ГХ-ийн сайд “Их 20”-ийнуулзалтыг орхижээ
ОХУ-ын ГХ-ийн сайд “Их 20”-ийнуулзалтыг орхижээ
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.