Х.Нямбаатар: Би Богд ууланд газар олгохгүй байхыг дэмждэг хүмүүсийн нэг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Би Богд ууланд газар олгохгүй байхыг дэмждэг хүмүүсийн нэг

/2022.11.16/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрээр энэ үеэр:

-Би Богдхан ууланд газар олгохгүй байхыг хуульчлах бодолтой байдаг хүмүүсийн нэг. Үе үеийн БОАЖ-ын сайд нарын алдаа завхралын үр дүн өнөөдөр гарч байна. Богд уулын хэдэн амыг отог байдлаар хаус хороолол болгоод дуусгалаа. Энэ сэдвийг яривал маш олон асуудал яригдана. Дэд бүтэц, сургууль, эмнэлэг зэрэг олон асуудал Улаанбаатар хотын захиргааны асуудал болоод үлдчихсэн.

Цаашид дахиж Богд ууланд газар олгохгүйгээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах ёстой гэсэн саналыг ХЗДХЯ-наас БОАЖЯ-нд хүргүүлсэн гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.