Украины цэргүүд өмнөд хэсэгт Оросын хамгаалалтыг эвджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины цэргүүд өмнөд хэсэгт Оросын хамгаалалтыг эвджээ

Ukrainians ride an armoured vehicle in Donesk region

/2022.10.04/: Украины арми тус улсын өмнөд хэсэгт Оросын хамгаалалтыг сэтэлж, зүүн талаараа эрчимтэй довтолгоогоо өргөжүүлж, Орост хавсаргасан бүс нутгуудаас илүү их газар нутгийг булаан авч, цэргүүдийн хангамжийн шугамд заналхийлж байна.

Украйны арми стратегийн ач холбогдолтой Днепр мөрний дагуух хэд хэдэн тосгоныг даваа гарагт эргүүлэн авлаа гэж Украины албаны хүмүүс болон тус бүс нутагт оросуудын суулгасан удирдагч мэдэгдэв.

Украины арми өмнөд хэсэгт Оросын 31 танк, нэг олон пуужин харвагчийг устгасан гэж өмнөд хэсгийн цэргийн командлал мэдээлсэн бөгөөд тулаан хаана болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Орос улс Украины газар нутгийг өөртөө нэгтгэж, дайчлах тушаал гаргаж, цөмийн хариу арга хэмжээ авахаар заналхийлсэн ч Украины арми байлдааны талбарт ахиц дэвшил гаргасаар байна.

Өнгөрсөн долоо хоногт Москвагийн нэгтгэсэн дөрвөн бүс нутгийн хоёрт нь Украин ихээхэн ахиц дэвшил гаргалаа.

Ерөнхийлөгч Володимир Зеленський Украины арми хэд хэдэн бүс нутгийн хотуудыг эргүүлэн авсан гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

A woman reacts as she stands outside a building that was damaged by Russian missile in Svyatohirsk

Донбассыг бүрдүүлдэг хоёр бүс нутгийн нэг болох Луганскийн амбан захирагч Сергей Гайдай Оросын зэвсэгт хүчин Сватово хотын сэтгэцийн эмнэлгийг эзлэн авсан бөгөөд томоохон хотууд болох Лисычанск, Сиверодонецкийг эргүүлэн авах зорилт тавьсан гэж мэдэгдэв.

"Барилгад газар доорх өрөөнүүдийн сүлжээ байгаа бөгөөд тэд хамгаалалтын байрлалд орсон" гэж Украины телевизэд ярьжээ.

Өмнө зүгт Украины цэргүүд тус улсын нутаг дэвсгэрийг хоёр хуваадаг Днепр мөрний баруун эргийн дагуух Дудчаны хотыг эргүүлэн авлаа гэж Украины Херсон мужийн оросуудын суулгасан удирдагч Владимир Салдо Оросын төрийн телевизэд мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

“НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг”-ийг хүлээн авч уулзлаа
“НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг”-ийг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.