Шархад орчимд агаар хамгийн их бохирдолтой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шархад орчимд агаар хамгийн их бохирдолтой байна

/2022.10.03/: Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орж хүйтэрсний улмаас нийслэлийн агаарын чанар мэдэгдэхүйц хэмжээнд бохирдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд Шархад орчмын агаар Бага бохирдолтой буюу агаарын чанарын индекс 159-ийг зааж байна.

Хэдийгээр сайжруулсан шахмал түлшээр галлаж байгаа ч зуухны чанар муу байгаагаас агаарын бохирдол буурахгүй байгаа тухай холбогдох албаныхан мэдэгдэж байгаа.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрсээр галладаг уурын зуухнууд болон автомашины яндангаас ялгарч буй утаа ч агаарыг ихээр бохирдуулж байна.

Агаарын бохирдол өндөр байршилд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагах шаардлагатай.

Агаар чанарын индекс Бага бохирдолтой байх үед дараах зөвлөгөөг дагана уу

Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.

Эх сурвалж: agaar.mn

“Их хуралдай” танхимд Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа
“Их хуралдай” танхимд Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.