Өнөөдөр хаана, юу болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хаана, юу болох вэ

/2022.10.03/: Өнөөдөр болох үйл явдлуудын тоймыг хүргэж байна

8.30: Увс болон Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардуулах ёслол Кемпински Хаан палас зочид буудалд болно. Мөн Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний XVI хурал болох бөгөөд 4 улсын 17 өндөр дээд хэмжээний зочид оролцоно. Утас: 85100098

9.00: БШУЯ-нд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзана.

10.00: Төрийн ордонд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлт болно.

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

9.00: Нийслэлийн Иргэний танхимд МСНЭ-ээс зохион байгуулах Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

11.00: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 91 дэх удаагийн үйл ажиллагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болно.

ШУУД: УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээж байна
ШУУД: УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээж байна
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.