/2022.09.28/: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Дааган дэл” гэдэг газарт суудлын автомашин замын хажуу руу унаж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр Онгцой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Сэлэнгэ аймгийн Сант сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн 2 зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашин замын хажуу руу унаж иргэн Б 55 настай, эмэгтэй автомашины эд ангид хавчуулагдан амиа алдсан байсныг цогцсыг гарган, сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Уг ослоор иргэн Н 60 настай, эрэгтэй, Х 55 настай, эмэгтэй нар бэртсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Сант сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ