/2022.09.28/: Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын нээлттэй тэмцээн есдүгээр сарын 22-30-нд болж байгаа бөгөөд 30 орны 200 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.