/2022.09.27/ "Халамжаас-Хөдөлмөрт" хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлсэн үг олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа юм.
Тэгвэл тэрээр үүнтэй холбоотойгоор тайлбар хийлээ. ХНХ-ын сайд Д.Сарангэрэл:
-Өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороо /НББХ/-ноос зохион байгуулсан "Халамжаас-Хөдөлмөрт" нэртэй томоохон хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр миний бие ядуурлын төвшнөөс догуур байгаа айл өрхийг "Улны айл"-ууд гэж хэлсэн. Тиймээс болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ.
Олон улсад "УЛНЫ АЙЛ"-уудыг Bottom хэмээн нэрлэдэг. Үүнийг нь манай мэргэжлийн хүн надад орчуулж өгсөн. Өчигдрийн хэлсэн үгэн дээр акцент өгч байна лээ. Олон нийтийн дургүйцлийг хүргэсэн нь миний үг буруу сонголтын алдаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө олон хүүхэдтэй айлын охин. Хэн нэгнийг доош хийх, ад шоо үзэх нь миний зорилго огтоос биш. Харин ард иргэдээ ядуурлаас гаргах нь миний хамгийн гол зорилго.
Надад ёс зүйн хариуцлага тооцох эсэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийнэ гэлээ.