Яллагдагчийг цагдан хорих прокурорын саналыг шүүх зарим тохиолдолд хүлээн авдаггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яллагдагчийг цагдан хорих прокурорын саналыг шүүх зарим тохиолдолд хүлээн авдаггүй

Прокуророос иргэн Болдыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татсан бөгөөд түүнийг “тодорхой оршин суух хаяггүй, үйлдсэн гэмт хэргийн хувьд их хэмжээний мөнгийг дээрэмдэхээр зохион байгуулсан” гэх үндэслэлээр “яллагдагч Болдын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, хорих ялын доод хэмжээ нь 8 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор заасан, хуульд заасан эдгээр нөхцөл хангагдсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд шүүхээс яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд яллагдагч Болдын холбогдсон гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ 2 жил байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хуулийн шаардлага, нөхцөлд хамаарахгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүхээс яллагдагч Болдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаарх прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Эх сурвалж: Шүүх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар нойтон цас орж, шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар нойтон цас орж, шороон шуурга шуурна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.