Х.Болорчулуун: ХАА-н биржийн үйл ажиллагааг сонгодог утгаар нь хөгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: ХАА-н биржийн үйл ажиллагааг сонгодог утгаар нь хөгжүүлнэ

/2022.09.09/: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа.

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулсан. Ингэснээр Монгол Улсад анх удаа энэ салбарын бараа, түүхий эдийн зах зээлийн харилцааг биржийн тогтолцоогоор зохицуулах боломж бүрдсэн. Үүнээс хойш 10 орчим жил өнгөрсөн ч ноос, ноолуур, тосны ургамал, ямааны завод ноос зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн дээр бирж үйл ажиллагаагаа явуулж байна.

Сайд Х.Болорчулуун: "Сүүлийн хоёр жил бирж ашигтай ажиллаж байгаа ч үйл ажиллагааг нь эрс өөрчилж, сонгодог утгаар нь хөгжүүлэх хэрэгцээ шаардлага хэдийнэ үүсэж бий болсон. Монгол Улсад малаас гарч байгаа түүхий эд үнэгүйдэж, ямар ч хэрэгцээгүй хог хаягдал болох хэмжээнд хүрсэн. Тиймээс бодлогын хэмжээнд биржийн үйл ажиллагааг олон төрлөөр зохион байгуулж, солонгоруулан ажиллах шаардлагатай байна. Бирж сонгодог утгаараа хөгжсөнөөр дундын зуучлагч буюу ченжийн зах зээлийг хязгаарлах боломж бүрдэнэ" гэдгийг тодотголоо. Биржийн үйл ажиллагааг зохион байгуулах суурь хууль эрх зүйн орчин бүрдсэн, олон улсын блокчейн технологийг нэвтрүүлсэн тул энэ боломжоо бүрэн дайчлах, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлагатайг биржийн удирдлага, ажилтнуудад онцгойлон үүрэг чиглэл болгов.

“Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт ашиглалтад орлоо“
“Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт ашиглалтад орлоо“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.