“Тоонот 21x21” хаалтын тоглолт төв талбайд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тоонот 21x21” хаалтын тоглолт төв талбайд

"Тоонот" рекордсын залуус өнөөдөр Сүхбаатарын талбайд "Toonot 21x21" төслийнхөө хаалтын тоглолтыг хийхээр болсон.

Үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдах уг тоглолтынхоо дундуур тэд "Сайн үйлсийн аян" эхлүүлэхээр төлөвлөжээ. "ТВ8" телевизийн эфир болон "TOONOT RECORDS", "TV8 MONGOLIA" фэйсбүүк хуудсуудаар шууд дамжуулах бөгөөд та интернет холболттой аль ч газраас энэхүү хандивын аянд нэгдэх боломжтой аж. Тоглолт есдүгээр сарын 9-ны оройн 19 цагт эхлэх юм.

Таны өгсөн хандив “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон”-той хамтран нэг ч төгрөгийн шимтгэлгүйгээр 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулагдах гэнэ. Данс хөтлөлтийг шилэн байдлаар КАПИТРОН БАНК-тай хамтран нийтэд ил тод зарлах бөгөөд хандивын данс есдүгээр сарын 9-ий өдрийн 20:00 цагаас нээгдэж шөнийн 00:00 цагт хаагдах ажээ.

Мөн тоглолтын үеэр "Icemark" компани 10,000 зайрмаг үнэгүй тараах юм байна.

Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.