Ерөнхий сайд Н.Учрал “дайсан” Х.Нямбаатарынхаа төслийг пиардаа оруулжээ
 

Ерөнхий сайд Н.Учрал “дайсан” Х.Нямбаатарынхаа төслийг пиардаа оруулжээ

Засгийн Газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг зарласан. Эхний ээлжинд 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулж, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэв.

Харин энэ төслийн хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал өөрийн амаар хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдэж, махны үнийг зориуд өсгөсөн гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхийн сацуу хэвлэлээр таарамж муу байдаг Х.Нямбаатарын эхлүүлсэн “Сэлбэ дэд төв” төслийн барилга, угсралт, газар чөлөөлөлтийн ажлыг энэхүү 100 мянган айлыг орон сууцжуулах төсөлдөө оруулан нэрлэжээ.

Тодруулбал, Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно. Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина гэж Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. Сэлбэ дэд төв нь хотын дарга асан Х.Нямбаатарын бие даан хэрэгжүүлсэн цөөн төсөл хөтөлбөрийн нэг юм.

Т.Бат

Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ
Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.