
Баян-Өлгий аймгийн бүх удирдлагуудаас монгол хэлний шалгалт авахаар болжээ.
Өмнө нь тус аймгийн бага ангийн багш нараас монгол хэлний түвшин тогтоох шалгалт авахад 26 хувийн гүйцэтгэлтэй буюу муу үнэлгээ авч байсан. Мөн Баян-Өлгий аймаг монгол хэлний ЭЕШ-ын дүнгээр улсад удаа дараа сүүл мушгисан нь шүүмжлэл дагуулсан бөгөөд энэ удаад тус аймаг дахь бүх удирдлагуудаас ийнхүү шалгалт авахаар болжээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол хэлний тухай хуульд монгол хэл нь төрийн албан ёсны хэл мөн гэдгийг хатуу заасан байдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс Баян-Өлгий аймагт хүүхэд бүр хуулийн дагуу төрийн албан ёсны хэл болох монгол хэлийг бүрэн эзэмших эрхтэй болохыг онцлон, багш нарыг бэлтгэх, монгол хэлний боловсролыг сайжруулахад анхаарч ажиллана хэмээгээд байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.