Мөргөл удирдсан санваартан дээр загалмай унаж амиа алджээ
 

Мөргөл удирдсан санваартан дээр загалмай унаж амиа алджээ

Эквадорын Гуаякиль хотод католик шашны санваартан мөргөл удирдаж байх үед нь том загалмай дээрээс нь унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ хэрэг аравдугаар сарын 17-нд "Nuestra Señora del Perpetuo Socorro" сүмд болсон байна. 53 настай санваартан Патрисио Альфредо Санчес Молинари тахилын ширээний ард мөргөл удирдаж байх үед хананд тогтоосон том модон загалмай салж унан, толгой хэсэгт нь цохижээ.

Осол тухайн үед цахим сүлжээгээр шууд дамжуулагдаж байсан тул бичлэгт үлдсэн байна. Загалмай унасны дараа сүмд байсан хүмүүс тусламж дуудаж, санваартны зүг яаран очиж буй нь бичлэгт сонсогдож, харагджээ.

Гуаякилийн хамба ламын алба түүний нас барсныг баталж, ар гэр, ойр дотнын хүмүүст нь эмгэнэл илэрхийлсэн байна.

Одоогоор загалмай ямар шалтгаанаар унасан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Associated Press

Засгийн газар хөшигний ард “Онтре ХХК”-тай хуйвалдаж байна уу?
Засгийн газар хөшигний ард “Онтре ХХК”-тай хуйвалдаж байна уу?
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.