
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
2026 оны төсвийн тодотголын санал хураалтад 101 гишүүн оролцсоноос 84 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДИЙНХЭЭ ОРЛОГЫГ НЭМЖ, ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА
УИХ өнөөдөр 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Ирэх 11 дүгээр сарын 01-нээс ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлж, өвлийн бэлтгэл, үнийн өсөлтөөс сэргийлэхэд онцгой анхаарлаа.
АХМАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭГДЭНЭ
11 сарын 1-нээс 435 мянга гаруй ахмадын тэтгэвэр 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэж, суурь тэтгэвэр олгож эхэлнэ.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН ЦАЛИН ӨСНӨ
11 сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын цалин 20%, соёл, спорт, цаг уур зэрэг бусад үйлчилгээний салбарын цалин 50% нэмэгдэнэ.
ӨВӨЛ ГАЛ АЛДАХГҮЙ, ДУЛААНЫ ҮНЭ НЭМЭХГҮЙ
Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж, цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байхад 186 тэрбум төгрөг зарцуулна.
ШАТАХУУН БОЛОН ХҮНСНИЙ СТРАТЕГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ
Шатахууны онцгой албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхэд 140 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
ХАЛАМЖИЙН БОЛОН АСАРГААНЫ ТЭТГЭМЖ НЭМЭГДЭНЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр 600 мянга, асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
Ийнхүү иргэдээ бодсон, айл өрхийн амьдралд дэм болох төсвийн тодотгол батлагдлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.