800 тэрбумын компьютер Боловсролын шинэчлэл гэж үү Л.Энх-Амгалан сайд аа 
 

800 тэрбумын компьютер Боловсролын шинэчлэл гэж үү Л.Энх-Амгалан сайд аа 

Хүүхэд бүрийг компьютероор хангах зорилгоор "Chromebook" худалдан авах 800 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусгажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Анар дурдсан байдаг. Өмнө нь багш нарыг компьютержуулахад төсвийн хөрөнгө зарцуулж байсан ч энэ удаа 300 мянган компьютерыг санхүүгийн зээлээр худалдан авна гэв. Харин үүний ард хүүхдийн сурлагад бодит өөрчлөлт гарах уу.

Монгол Улсын Засгийн газар “Нэг суралцагч-нэг компьютер, Нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг 2026 оны тавдугаар сарын 27-нд 223 дугаар тогтоолоор баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад 300 мянган зөөврийн компьютер, 15 мянган ухаалаг самбар нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Боловсролын сайд Л.Энх-Амгалан нэг компьютерын үнийг 1.5 сая төгрөг байхаар тооцож буйгаа мэдээлсэн. 300 мянган компьютерын үнэ нийт 450 тэрбум орчим төгрөг болно харин Ч.Анар 800 тэрбум төгрөг гэжээ.

Компьютержуулах нэрээр мөнгө угаах хүүхдэд ашигтай юу эсвэл...

Монгол Улс боловсролын салбарт компьютер худалдан авч, багш нарыг компьютероор хангах ажлыг 2020 онд эхлүүлж, 4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, улсын төсвөөр санхүүжүүлсэн байдаг. Үр дүн хаана байна. Татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан тухайн үеийн компьютер одоо ашиглагдаж байна уу гэвэл үгүй. Боловсролын яамны тайланд 20 аймаг, нийслэлийн гурван дүүргийн 688 байгууллагад 1781 компьютер түгээсэн хэмээн дурджээ.

Харин компьютер нийлүүлснээс хойш багш нарын цахим ур чадвар хэрхэн сайжирсан, сурагчдын сурлагад ямар өөрчлөлт гарсан, худалдан авсан төхөөрөмжүүд хэдэн жил хэвийн ашиглагдсан талаарх үр дүнг баримтаар хариулаагүй атлаа дахин олон зуун мянган төхөөрөмж худалдан авах гэж байна. Төр өмнөх ажлынхаа үр дүнг шалгахаас илүү дахин худалдан авалт санаачлан хэмжээг нь нэмэгдүүлж байгаа мэт харагдана.

Компьютер хүүхдийн мэдлэгийг нэмэгдүүлэхүү

Компьютер бол мэдлэг биш. Тэр бол мэдлэг эзэмших нэг хэрэгсэл. Сурагч бүрт төхөөрөмж өгснөөр сурлагын хоцрогдол арилна гэж амлах амархан. Харин тэр амлалтаа үр дүнгээр батлах нь жинхэнэ ажил гэдгийг эрх баригчид гадарлаж байгаа биз.
Боловсролын сайдын мэдээлснээр Хөгжлийн банкны “Санхүүгийн лизинг” компаниар дамжуулан хөрөнгө босгож, төлбөрийг 3-5 жилийн хугацаанд барагдуулах төлөвлөгөөтэй. Гэвч мөнгийг өнөөдөр улсын төсвөөс нэг дор гаргахгүй байна гэдэг нь төсөвт ачаалал огт үүсэхгүй гэсэн үг биш. Өнөөдөр авсан төхөөрөмжийн төлбөр маргааш ард түмний үүрэг болж үлдэнэ.

Мөн Боловсролын яамны 2026 оны хагас жилийн тайланд нийт 23 тэрбум төгрөгийн дүнтэй 20 худалдан авах ажиллагааны хүрээнд компьютер, таблет зэрэг 13,736 төхөөрөмжийн гэрээ байгуулсан гэжээ. Эдгээр нь 800 тэрбум төгрөгөөс тусдаа боловсролын салбарт хийгдэж буй тоног төхөөрөмжийн шинэчлэл хэмээн тайлбарласан байна. Ингэхээр татвар төлөгчид боловсролын салбарыг компьютержуулах, тоног төхөөрөмжийн зардлыг шууд халааснаасаа төлсөн гэсэн үг. Цахим боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий. Гэвч хэрэгцээ байлаа гээд үргүй зардал гаргах эрх хэнд ч үгүй. Ялангуяа Л.Энх-Амгалан сайдад. Хэрэв энэ хэмжээний зардлыг гаргах аваас үр ашигтай, хойч үедээ үлдэх зүйл хийх зүйн хэрэг. Гэтэл нэг жилийн хугацаанд ч ашиглагдах эсэх нь тодорхойгүй үргүй зардлаар татвар төлөгчид, ард түмний нурууг бүү хүндрүүл сайд аа. Татвар төлөгчид компьютер хэдэн ширхэг авсан нь бус, тэр мөнгөөр хүүхдүүд юу сурч, ямар чадвар эзэмшиж, ирээдүйдээ хэрхэн бэлтгэгдсэн нь хамгийн чухал юм.

Б.АМИ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын ажил эхэллээ
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын ажил эхэллээ
 
ФОТО | Өмнөд Судан улсад энхийг сахиулсан алба хаагчид ЭХ ОРОНДОО ирлээ
ФОТО | Өмнөд Судан улсад энхийг сахиулсан алба хаагчид ЭХ ОРОНДОО ирлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.