
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт нэрээ нууцалсан дугаараас дарамталсан өнгө аястай зурвас ирсэн тухай тэрээр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Ингэхдээ Ерөнхий сайд Н.Учрал болон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нарт хандан хэн нэгэнд дайсагнаагүй гэдгээ илэрхийлэн, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд энэ тухай мэдээлээд, уг зурвас Миеэгомбын Энхболдын хүү Э.Анараас ирсэн гэдгийг тодотгожээ.
Өнөөдрийн чуулганы хурлын үеэр энэ тухай мэдээлнэ хэмээсэн тэрээр "Хулгайчийн хүүхдүүд ажил аваад хийж чадахгүй байгааг ил тод ярьлаа. Паразитууд төрөөс яаж шимэгчилж байгааг ил тод ярьсан. Маргааш чуулган дээр эздийг нь хэлнэ!
Би ч дүүрч эхнэр хүүхдүүд зүгээр байдаг байгаа? Хулгайчийн хүүхдүүд ажил аваад хийж чадахгүй байгааг ил тод ярилаа. Паразитууд төрөөс яаж шимэгчилж байгааг ил тод ярьсан. Маргааш чуулган дээр эздийг нь хэлнэ! Би ч дүүрч эхнэр хүүхдүүд зүгээр байдаг байгаа?!
Хэдэн хүмүүс их бухимдаж байгаа бололтой.
Ингэтэл нь хэдүүлээ МАН-гаруудыг мандуулж дээ!
Өнөөдөр бол Төсвийн байнгын хорооны хурал дээр Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд гуайн хүү Анараас л зарчмын асуулт асуусан. Хариулт аваагүй. Та бүгд харсан байх.
Хулгайчдын эрх хүүхдүүд алчихгүй бол та нарт Монголчууд өргүй шүү! Шударга л байх ёстой! Хүн оролдоод байдаг нь би биш шүү найзууд аа!
Хулгайч нар Монголын бүх юмны эзэн биш шүү!
Өмнө дэд ерөнхийлөгчөөс нь нэг мессеж бас ирж байсан. Эсвэл Г.Энхтайван нь юм уу!" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.