Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг туршиж эхэллээ
 

Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг туршиж эхэллээ

Энэтхэгийн төрийн өмчит ган үйлдвэрлэгч Steel Authority of India Limited (SAIL) нь энэ сарын эхээр Монгол улсаас 1 тонн коксжих нүүрсний дээжийг агаарын тээврээр хүргүүлж авчээ. Одоо уг нүүрсний чанар нь ган үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шинжлэх гэнэ. Энэтхэг улс гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ коксжих нүүрсний импортоо төрөлжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Австралиас хэт хамааралтай байдлаа бууруулах хүсэж байгаа тул Монголын нүүрсийг ийнхүү шинжлэж байгаа юм.

Энэтхэг улс дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч. Коксжих нүүрсний хэрэглээнийхээ 95 хувийг импортоор авдаг бөгөөд 50 хувийг нь Австралиас авдаг байна. Коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн нийт зардлын ойролцоогоор 40 хувийг эзэлдэг аж.

Монголын нүүрсийг Энэтхэгт хүргэхэд ложистик хэцүү

Монгол Улс далайд гарцгүй, Энэтхэг, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд хурцадмал байгаа тул Монголын нүүрсийг Энэтхэгт хүргэхдээ ОХУ-аар дамжин урт замыг туулах шаардлагатай болж болзошгүй гэж Ройтерс мэдээлжээ. Энэтхэгийн эрх баригчид стратегийн шалтгаанаар ОХУ-аар дамжих маршрутыг илүүд үзэж байгаагаа өмнө илэрхийлжээ. Гэхдээ ОХУ-аар дамжуулан тээвэрлэх нь бусад нийлүүлэгчийн нүүрстэй харьцуулахад илүү өндөр өртөгтэй болох эрсдэлтэй ч Монголын коксжих нүүрсний чанар маш сайн байх гэж металлургийн нүүрсний шинжээч Ройтерст ярьжээ.

Монгол, Энэтхэг коксжих нүүрсний импортын талаар тохиролцож байсан

Монгол Улс болон Энэтхэг улс 2025 онд Энэтхэгийн компаниудад коксжих нүүрс болон зэсийн нийлүүлэхээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. SAIL компани цаашид Монголын нүүрсийг урт хугацаанд худалдан авах эсэхээ нүүрсний чанар, тээврийн зардал болон нийлүүлэлтийн бодит боломжийг харгалзан үзээд шийдэх аж.

Эх сурвалж: Reuters

Нисгэгч нь хамтран нисгэгчээ хутгалж, онгоцыг сүйрүүлэхийг завдав
Нисгэгч нь хамтран нисгэгчээ хутгалж, онгоцыг сүйрүүлэхийг завдав
 
Ахмадуудад зориулсан ХУУЛИЙН шинэчлэлтүүд
Ахмадуудад зориулсан ХУУЛИЙН шинэчлэлтүүд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.