Л.Мөнхбаясгалан: Г.Дамдинням та сайд юм уу, би сайд юм уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаясгалан: Г.Дамдинням та сайд юм уу, би сайд юм уу?

Шатахууны хомстол дахин бий болж, иргэд шатахуун түгээх станцууд дээр хонон өнжин дугаарладаг байдал дахин гарч эхэлсэн. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан салбарын сайд Л.Дамдиннямыг энэ мэт байдлаар үнэтэй шатахуун шахаж байна хэмээн шүүмжилсэн бол Г.Дамдинням түүнийг шатахуун нөөцлөх сав байгаа эсэхийг шалгах санал тавьжээ.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Дамдинням сайд намайг импортлогч байгууллагуудаар явж шатахуун нөөцлөх сав байгаа эсэхийг газар дээр нь очиж хамтарч ажиллана уу гэжээ. Ингэхэд би сайд юм уу, Дамдинням та өөрөө сайд юм уу. Чаднаа л гэж энэ ажлыг авсан. Би бол УИХ ын гишүүн. Та бол гүйцэтгэх засаглалд ажиллаж буй сайд хүн. Засгийн газар УИХ-д ажлаа хариуцдаг, тангараг өргөдөг байгууллага. 7,8,9 саруудад өөрийг чинь, Засгийн газрыг хэр ажиллаж байгааг харж бас тэвчээртэй хүлээлээ. Өөр рүү чинь болон ЗГ рүү дайрч давшлаагүй.

Харин одоо цөхөрч туйлдаж байгаа иргэдээ хараад тэвчээр дууслаа. УИХ Засгийн газартай хариуцлага тооцож болдог. Энэ бол огцруулалт. Бас чиглэл өгч ажиллаж болно. Аль өнгөрсөн жил би Газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа чиглэлээ өгчихсөн. Одоо шаардаж шахаж болохгүй бол огцруулах хүртэл ажиллана. Дахин хэлье Ажлаа хий… бүү худлаа ярь. Ам чинь зөрөөд байна, ажил чинь нойл бана. Чадахгүй бол ажлаа өг…гүйцээ" гэжээ.

Дэлхий ӨНӨӨДӨР | 2026.09.30
Дэлхий ӨНӨӨДӨР | 2026.09.30
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.