
Монгол Ардын намынхан болон Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад айлчилж байгаа билээ. Өндөр зардал, өргөн бүрэлдэхүүнтэй уг айлчлал чамгүй шүүмжлэл дагуулаад байгаа бөгөөд АН болон МАН-ын томилолтод хэрхэн явдаг талаарх харьцуулалтыг Ардчилсан намаас гаргажээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл БНХАУ-д 15 хүний бүрэлдэхүүнтэй айлчилсан. Ингэхдээ 13 хүн нь хувийн зардлаараа явсан бол үлдсэн хоёр хүн болох орчуулагч болон зурагчингийн зардлыг АН-аас даажээ.
МАН-ын энэ удаагийн айлчлалд нийт 280 орчим хүн оролцож буй. Ерөнхий сайдыг дагалдан яваа 120 орчим хүний зардал төрөөс гарсан бол Я.Содбаатарыг дагалдан яваа хүмүүсийн зардлыг МАН-аас гаргаж буй талаар Я.Содбаатар дурдсан байна.
Төрийн хэмнэлтийн талаар дээр дооргүй шүүмжилж байгаа. Гэтэл хэмнэлтийг өөрсдөөрөө үлгэрлэх ёстой эрх баригч нам ийнхүү үрэлгэн зан гаргасаар байна.