Өмнөд Солонгосын хуучин автомашин экспортлогчид Монголыг онилж эхэлжээ
 

Өмнөд Солонгосын хуучин автомашин экспортлогчид Монголыг онилж эхэлжээ

Ойрх Дорнодын тээврийн хүндрэл, дайн мөргөлдөөний улмаас Өмнөд Солонгосын хуучин автомашины экспорт буурсан тул экспортлогчид Монгол болон Төв Азийн зах зээлд анхаарлаа хандуулж эхэлжээ.

Өмнөд Солонгосын Олон улсын худалдааны нийгэмлэгийн мэдээлсэнээр 2026 оны эхний найман сард тус улс 4.28 тэрбум ам.долларын хуучин автомашин экспортолсон нь өмнөх онтой харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Монголд импортолж буй суудлын автомашины 90 гаруй хувийг япон хуучин автомашин эзэлдэг бөгөөд Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч нар энэ зах зээлд өрсөлдөх боломжтой гэж үздэг.

Мөн Монгол, БНСУ-ын “Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” (EPA) хэрэгжиж эхэлбэл 4-6 жилийн насжилттай хуучин автомашины импортын тарифыг таван жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулж, тэглэхээр төлөвлөж байгаа. Энэ тариф хэрэгжвэл Өмнөд Солонгосын хуучин автомашины үнийг Япон Хятадтай өрсөлдөхүйц болгох боломжтой юм.

Эх сурвалж: Korea JoongAng Daily

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.