Дүнжингаравын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
 

Дүнжингаравын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

“Дашваанжил” ХХК-ийн газ тээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдөж, дэлбэрэлт гарсан Дүнжингаравын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны үеэр “Дашваанжил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооч Ч.Ренцэндоржид хүний амь нас, эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хурал олон оролцогчтой тул Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Жанжин клуб”-ын байранд болох аж.

Сануулахад, ослын улмаас долоон хүн амиа алдаж, 41 хүн гэмтэж, 36 автомашин, гурван барилга байгууламж шатсан бөгөөд нийт 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байна.

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол
О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол
 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.