
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нийтийн өргөдлийн систем болох D-Parliament дээр УИХ-ыг огцруулах өргөдөл байршуулах талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Гэвч УИХ тарах хоёр л арга зам бий. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь тарахыг дэмжсэн тохиолдолд, УИХ ЕС-ыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор дараагийн ЕС-ыг томилоогүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргасан тохиолдолд л УИХ тарна.
Өнгөрсөн хугацаанд олон хүмүүс жагсаал цуглаан хийн УИХ тарахыг шаардаж байсан ч бүх зүйл хууль журмын дагуу үргэлжилсээр ирсэн. Энэ удаад ч мөн түүний гаргасан D-Parliament дээрх өргөдөл УИХ-ыг тараах хангалттай үндэслэл болж чадахгүй. Тиймээс УИХ-ын гишүүн хүний хувьд улс орны тусгаар тогтнол, төрийн тогтвортой байдалд аюул учруулахуйц хэмжээний асуудлыг ийнхүү ярьж яваа нь өөрөө асуудал болоод байна.