Орос Киев хот руу цохилт хийж, хоёр хүн амиа алдан, зургаан хүн шархаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос Киев хот руу цохилт хийж, хоёр хүн амиа алдан, зургаан хүн шархаджээ

Оросын цэргийн хүчин пүрэв гарагийн үүрээр Украины нийслэл Киев хотод пуужингаар цохилт өгч, улмаар хоёр хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэж Киев хотын дарга Виталий Кличко мэдээлэв.

Түүний хэлснээр, пуужингийн хэлтэрхий хотын хэд хэдэн дүүрэгт унасан ба амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь амаржих газрын зогсоолд байсан гэжээ.

Шархадсан зургаан хүний гурав нь эмнэлгийн ажилтан бөгөөд гэмтсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Мөн тус амаржих газрын барилгын фасадын хэсэг эвдэрч, ойролцоох нэгэн эмнэлэгийн барилга ч гэмтсэн байна.

Эх сурвалж: Reuters агентлаг

Иргэдээс 10 гаруй тэрбумыг залилсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа
Иргэдээс 10 гаруй тэрбумыг залилсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.