Орлогод нийцээгүй орон сууц Солонго 1,2
 

Орлогод нийцээгүй орон сууц Солонго 1,2

Монголд орон сууцтай болно гэдэг олон гэр бүлийн хувьд энгийн хэрэгцээнээс хэдийн давсан. Амьдралдаа орон сууцтай болох зарим хүнд бараг “мөрөөдөл”. Энэ цаг үед төрөөс “орлогод нийцсэн орон сууц”, “түрээслээд өмчлөх” гэх нэрээр хэрэгжүүлж буй төсөл олон хүний итгэл найдвар болж байгаа нь ойлгомжтой. Тус төслийн эхний ашиглалтад орох барилга бол “Хурд” группийн бүтээн байгуулж буй Солонго 1,2 төсөл.

Нэгдүгээрт, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах тус төслийн нэг мкв үнэ 4 сая 428 мянган төгрөг байгаа. Үүнийгээ Монгол Улсад борлуулагдаж буй орон сууцны үнийн дундаж гэж тодорхойлжээ. Үнэндээ дундаж гэхэд буруудахгүй. Гэвч яг тухайн байршил буюу Нисэх, Буянт-Ухаа орчмын үнэлгээнд нийцээгүй. Тус байршилд борлуулж буй орон сууцны үнэ 2 сая 700- 4 сая 3 мянган төгрөг хүртэл үнэлгээтэй байгаа юм. Энэ нь дундажаар 3 сая 200 мянган төгрөг болж байгааг хэн хүнгүй нэмж хасаад олоод харах боломжтой.

Өнгөц харахад “Солонго 1,2” орон сууц 4 сая 428 төгрөгийн үнэ дунджаас доогуур мэт. Гэтэл улсын дэмжлэгтэй, зорилтот бүлэгт чиглэсэн орон сууц гэхэд хэтийдсэн өндөр үнэлгээ. Нэг үгээр өндөр үнээр үнэлсэн “хямд” хийцтэй барилгыг ард иргэдэд “шахаж” буй бололтой.

Тухайн төсөл нь БНСУ-ын засгийн газрын 266,885 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Уг байрны 1м.кв-ийн үнэ 4 сая 400 байгаа нь БНСУ-ын засгийн газартай хийсэн гэрээний дагуу тогтоосон учир үнэ буулгах боломжгүй гэж мэдээлснээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Б.Бат-Амгалан БНСУ-ын нэрийг барьж олон хүний амыг таглаж байгаа. Гэтэл бодит байдал ард иргэдийн нуруун дээр ачаа болох нь тодорхой.

Хоёрдугаарт, Түрээслэгч орон сууцныхаа түрээсийг тав хүртэлх жилийн хугацаанд төлөхөөс гадна нэмэлт төлбөр төлж урьдчилгаа бүрдүүлнэ. Орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд зээлд хамрагдах боломжтой. Жишээлбэл, иргэн 45 м.кв 199,260,000 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд таван жил оршин суух хугацаандаа 59,778,000 төгрөгийн урьдчилгаа цуглуулна гэсэн үг. Тэгвэл энэхүү төсөл нь “орлогод нийцсэн” төсөл гэж тодорхойлох боломжгүй.

59 сая төгрөгийг 60 сарын хугацаанд бүрдүүлэхдээ сард 996 мянган төгрөг, үүн дээр нэмээд 462-630 мянган төгрөг төлнө гэж тооцоолбол нэг айл өрхөөс сард 1 сая 500 орчим мянган төгрөгийг сар бүр төлнө. Үүнд ашиглалтын зардал, цахилгаан, ус, дулаан, СӨХ, автомашины зогсоол зэрэг бусад зардал хараахан ороогүй гэдгийг бид санах хэрэгтэй.

Ингээд үзэхээр 42 м² байрны хувьд иргэн урьдчилгаа хуримтлуулахын зэрэгцээ түрээсээ төлнө. Тэгэхээр сар бүрийн мөнгөн дарамт нь зөвхөн “түрээс” гэх нэг тоогоор хэмжигдэхгүй гэсэн үг. Үүнээс харвал “орлогод нийцсэн орон сууц” гэдэг нэршил өөрөө өрөөсгөл хий хоосон пи-ар гэхэд хилсдэхгүй. Төр ард иргэдийнхээ ачааг хөнгөлөх бус “хямд”, “үнэтэй”, “хол” байршлын орон сууцаа хувийн компанитай нийлж нэгдсэн журмаар “шахах” бодлого хэрэгжүүлж байх шиг. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Б.Бат-Амгалан үе үе олон нийтэд төслийнхөө талаар “поп” мэдэгдэл хийж “пи ар” хийж харагдах. Яг үнэндээ энэхүү төслийн бодит тооцоолол, судалгаатай танилцсан уу. Тус төсөл нэг айлын орлого, зарлагатай тооцож гаргаж ирж чадсан уу гэдэг эргэлзээтэй байна.

Б.АМИ

ШИЙДВЭР | Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа
ШИЙДВЭР | Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа
 
Л.Энх-Амгалан гишүүн эмэгтэй гишүүдээс “уучлалт“ гуйж магадгүй
Л.Энх-Амгалан гишүүн эмэгтэй гишүүдээс “уучлалт“ гуйж магадгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.