Хотын 2 хувийн татварыг 1 хувь болгон бууруулна
 

Хотын 2 хувийн татварыг 1 хувь болгон бууруулна

Хотын 2 хувийн татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Хотын дарга Б.Пүрэвдагва нар хэлэлцэн, ирэх НИТХ-ын хуралдаанаар асуудлыг оруулж, татварын хэмжээг бууруулах асуудлыг эцэслэхээр болжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, дэмжлэгийн талаар санал солилцлоо.

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бизнесийн орчныг сайжруулах боломжийн талаар салбарын төлөөлөл саналаа илэрхийллээ. Тухайлбал, хотын орчны тохижилт, автомашины болон аяллын автобусны зогсоол, замын түгжрэл, жуулчдын аюулгүй байдал, ажиллах хүчний хомсдол, татвар, хяналт шалгалттай холбоотой асуудлыг хөнджээ.

Энэ үеэр зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарын холбоодын зүгээс хотын албан татварын хувь хэмжээг 2 хувиас 1 хувь болгон бууруулах саналыг гарган, ирэх НИТХ-ийн хуралдаанаар уг асуудлыг эцэслэхээр болжээ.

Топ модель Х.Бадамгэрэл “Miss Grand International”-д албан шаардлага хүргүүлжээ
Топ модель Х.Бадамгэрэл “Miss Grand International”-д албан шаардлага хүргүүлжээ
 
AI хүн төрөлхтнийг сүйрүүлэх үү, эсвэл бидний амьдралыг хөнгөвчлөх үү
AI хүн төрөлхтнийг сүйрүүлэх үү, эсвэл бидний амьдралыг хөнгөвчлөх үү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.