Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

/2024.03.26/: Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ дагуу гуравдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Эх сурвалж: ОБЕГ

Г.Занданшатар: Зам дагаад орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэнэ
Г.Занданшатар: Зам дагаад орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэнэ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.