/2024.3.7/ Хүний Эрхийн Үндэсний комиссоос жил бүр УИХ-д Монгол Улс дах хүний эрхийн нөхцөл байдлын тайлан судалгааг өргөн барьдаг.
Энэ жилийн хувьд мөн олон сэдэв хөндөж байгаагийн нэг болох “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал”-ыг өнөөдөр мэдээллээ.
Монгол Улсад 2023 оны судалгаагаар нийт 941,500 өрх байна. Эдгээрээс:
- Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн- 17574
- Гэр бүл цуцлалт: 4553 гэр бүл цуцлалт,
- Үрчлэгдсэн хүүхэд: 1478
- Өрх толгойлсон эх: 66648
Өсвөр насны хүүхдүүд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарах цаг болсныг ХЭҮК-оос анхаарууллаа. Бага насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтийн талаар ХЭҮК-т ирсэн тоон мэдээлэл нь үүнийг батална. Тухайлбал,
10-14 насны охидын хувьд: | ||
2021 | 2022 | |
Жирэмслэлт | 26 | 26 |
Төрөлт | 35 | 41 |
Үр хөндөлт | 16 | 21 |
Дээрх тоо нь зөвхөн бүртгэгдсэн тоо гээд үзвэл үнэхээр онцгой анхаарах цаг хэдийнээ болжээ. Тогтолцооныхоо хувьд охидын эрхийг хамгаалах асуудалд ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын газар зэрэг байгууллага хариуцан, анхаарч ажиллах учиртай ажээ.
Мөн Боловсролын яамнаас эрүүл мэндийн хичээлийн чанарыг сайжруулах шаардлагатай гэдгийг илэрхийллээ.