УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар эрдэс баялгийн сайд нарын уулзалтад оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар эрдэс баялгийн сайд нарын уулзалтад оролцлоо

/2024.03.06/: Уулзалтаар байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд салбарынхан дэлхийд нэгдсэн нэг стандарттай байх уу, бүс нутгаар эсвэл улс бүр өөрийн онцлогт нийцсэн тус бүрийн стандарттай байх уу гэдэг асуудлыг хөндлөө.

Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайгаас үзүүлэх нөлөөллийг бууруулах, усыг зүй зохистой ашиглах, эрчим хүчний хэрэглээг хэрхэн бууруулах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах талаар өөрсдийн туршлага, алсын харааг танилцуулж, санал солилцов.

Түүнчлэн өндөр технологийн эринд зэс, газрын ховор элементийн хэрэглээ ихсэж, ялангуяа зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байхаар байгаа ба энэхүү эрэлт хэрэгцээг хэрхэн нөхөх, үйлдвэрлэлд шаардлагатай эрчим хүчний хэрэглээг хангах, технологийн болоод хүний нөөцийн асуудлуудыг ярилцлаа.

“Би эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлж байна
“Би эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.