Гадаадын иргэний цогцост шинжилгээ хийхэд 1 сая, монгол иргэнийх 80 мянган төгрөг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын иргэний цогцост шинжилгээ хийхэд 1 сая, монгол иргэнийх 80 мянган төгрөг

/2024.2.26/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын зарим үйл ажиллагаанд хүнд хэт ялгавартай хандах байдал байгааг зарим эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ нь цогцост задлан шинжилгээ хийх ажиллагааны төлбөрийн асуудал.

Шүүх шинжилгээний газраас гадаад иргэний цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд 800 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн хураамж авдаг байна. Харин монгол иргэний хувьд эрүүл мэндийн даатгалаас төлөх бөгөөд хэрэв энэ нь боломжгүй тохиолдолд 60-80 мянган төгрөгийн хураамж авдаг байна.

Гадаад иргэний цогцос, монгол иргэний цогцост шинжилгээ хийх зардлын зөрүү нь 10 дахин ялгаатай байгаа нь хэт ялгамжтай байдал мөн нь тодорхой.

Гэвч энэ нь Шүүх шинжилгээний газрын тогтоосон хураамж биш юм. Өөрөөр хэлбэл, ийнхүү ялгамжтай тогтоосон нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан заалт юм. Улсын Их Хурлын гишүүд энэ заалтыг 2022 онд тус хуульд өөрчлөлт оруулахдаа нэмэлтээр оруулжээ.

Хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч дээрх заалт хэвээр үлдсэн байна.

Тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг ААН, байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ
Тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг ААН, байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.