Он гарсаар цасанд суусан 166 тохиолдол бүртгэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар цасанд суусан 166 тохиолдол бүртгэгджээ

/2024.02.23/: Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол ойрын замд гарч буй иргэд цасанд суусан дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна.

2024 он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдсэн ба 2487 иргэнийг /том хүн 2179, хүүхэд 308/, 613 тээврийн хэрэгслийг аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Иймд иргэд хол ойрын замд зорчихдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангаж дулаан хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Г.Занданшатар: Төр алдаагаа ойлгож, засч эхэлсэн учраас улс орон хөгжих нь ойлгомжтой
Г.Занданшатар: Төр алдаагаа ойлгож, засч эхэлсэн учраас улс орон хөгжих нь ойлгомжтой
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо