PDAC 2024: MongoliaDay арга хэмжээ гуравдугаар сарын 3-нд болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PDAC 2024: MongoliaDay арга хэмжээ гуравдугаар сарын 3-нд болно

/2024.02.22/: Канад улсын Торонто хотод 2024 оны гуравдугаар сарын 3-6-нд болох Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт #PDAC2024 арга хэмжээ болно.

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганыг PDAC (Prospectors and Developers Association of Canada) 92 дахь жилдээ зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд уул уурхайн салбарын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, салбарын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн биржийнхэн гээд эрдэс баялгийн салбарынхан оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. Мөн үзэсгэлэн худалдаа, хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөс эхлээд уул уурхайн өвөрмөц шинэлэг үзүүлэнг сонирхож болно.

PDAC 2024 арга хэмжээний үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ашигт малтмалын хайгуулын тогтвортой туршлагыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх бөгөөд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тооцоолох орчин үеийн дэвшилтэт технологийг сурталчлах, энэ чиглэлд хөгжих боломжийн талаар хэлэлцүүлэг болно. Нэгдүгээр сарын 28-нд болсон Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах дэлхийн өдрөөс хойш олон арга хэмжээ зохион байгуулж иржээ.

Та PDAC 2024 хуудсанд зочилж CO2 ялгарлыг бууруулах, шинэ тооцоолуурын талаарх мэдээллийг авч болно.

PDAC 2023 чуулганд 24 мянга шахуу төлөөлөгч, 133 улс, 1050 байгууллага, ААН-ийн үзэсгэлэн, 487 хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцжээ.

Түүнчлэн чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтыг дэмжих олон улсын төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох нээлттэй өдрүүд үргэлжилж байна. Чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтыг дэмжих дэд бүтцийн сан (CMIF) нь салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Ногоон эрчим хүч, тээврийн дэд бүтцийн төслүүдийг дэмжих бөгөөд 300 сая хүртэлх ам.долларын санхүүжилт олгох төлөвлөгөөтэй байна. Өргөдөл гаргагч 50 сая ам.доллар хүртэлх санхүүжилт авах боломжтой. 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүртэл чухал ашигт малтмалын чиглэлээр хөрөнгө оруулалт санхүүжилт сонирхсон оролцогчдын өргөдлийг авах юм байна.

Mongolian Mining Journal сэтгүүл PDA0 2024 арга хэмжээний хэвлэл мэдээллийн түншээр ажиллаж байна. Чуулга уулзалтын онцлох арга хэмжээ, хурал зөвлөгөөн, Монголын өдөрт тавьсан илтгэл, мэдээ мэдээллийг Mongolianminingjournal сэтгүүл, Mongolianminingjournal.com сайт, Mongolianminingjournal FB page хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээн ажиллана.

Канад улсын Торонто хотод 2024 оны 3 дугаар сарын 3-6-нд зохион байгуулах гэж буй #PDAC2024 Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтын үеэр болох #MongoliaDay арга хэмжээний хөтөлбөртэй танилцана уу.

Хэрэв та уг өдөрлөгт оролцохоор төлөвлөж буй бол доорх QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу.

https://pdacmongolia.com/

Эх сурвалж: Mongolianminingjournal

“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргалаа
“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргалаа
 
Гаалийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн гурилын жагсаалтыг баталлаа
Гаалийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн гурилын жагсаалтыг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.