/2024.02.15/: Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил" болгон зарласан.
Ингэснээр төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулах аж.
Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ЗТХЯ