Чингэлтэй дүүрэг БНСУ-ын “Грийн” эмнэлэгтэй хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэг БНСУ-ын “Грийн” эмнэлэгтэй хамтран ажиллана

/2024.02.06/: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос улсын “Грийн” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, “Грийн” эмнэлгийн гүйцэтгэх захирал Им Санг Хёк нар гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөнийг дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн нөхцлийг сайжруулах, боловсрол олгох, дүүргийн өрх болон эрүүл мэндийн төвийн чадавхийг бэхжүүлэх замаар хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

Эх сурвалж: ЧД

Автомашинтайгаа айлын хашаа мөргөсөн жолооч амиа алджээ
Автомашинтайгаа айлын хашаа мөргөсөн жолооч амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.