24 байгууллагын 516 албан хаагч 94 машин техниктэйгээр халтиргаа үүссэн байршлуудад ажиллажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

24 байгууллагын 516 албан хаагч 94 машин техниктэйгээр халтиргаа үүссэн байршлуудад ажиллажээ

/2024.02.02/: Хоёрдугаар сарын 1,2-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 24 байгууллагын 516 албан хаагч тусгай зориулалтын 94 машин техниктэйгээр авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа.

Энэ хүрээнд авто замын цас мөсийг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 56.4 тонн бодис, 36.3 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 470.8 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 985 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Иргэн Хажидмааг бусдын биед халдсан шалтгаанаар шалгажээ
Иргэн Хажидмааг бусдын биед халдсан шалтгаанаар шалгажээ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.