/2024.02.02/: Сири, Ирак дахь Ираны объектуудад хэд хэдэн цохилт өгөх төлөвлөгөөг АНУ баталсан байна.
Энэхүү шийдвэр өнгөрсөн ням гарагт Сирийн хилийн ойролцоо орших Йордан хотод нисгэгчгүй онгоцоор АНУ-ын гурван цэрэг амь үрэгдсэний дараа гарч байгаа юм.
Ирак дахь Исламын эсэргүүцлийн бүлэгт Ираны Хувьсгалт Гвардийн хүчнийхэн зэвсэглэсэн, санхүүжүүлж, сургасан олон цэрэг байдаг гэж үздэг. Ням гарагт болсон дайралтыг энэхүү бүлэг хариуцаж байгаагаа мэдэгдсэн.
Харин 22-р цамхаг гэгддэг цэргийн баазад АНУ-ын өөр 41 цэргийг шархдуулсан халдлагад Иран ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Уг байгууламжид халдлага үйлдэхэд ашигласан нисгэгчгүй онгоцыг Иран үйлдвэрлэсэн гэж АНУ-ын тагнуулынхан үзэж байгаа бөгөөд энэ нь Ираны Украинд халдан довтлохын тулд Орос руу илгээж байсан нисгэгчгүй онгоцтой төстэй байгаа аж.
Довтолгоог хэрхэн хийх талаар тодорхой хариу өгөөгүй ч энгийн иргэдийг хохироохгүй үүднээс цаг агаарын таатай нөхцөл байдлыг хүлээж байгаа гэв.
Эх сурвалж: ВВС